Ямар ч бизнесийн өнгө төрхийг тодорхойлогч хамгийн том хувьсал нь хүн байдаг, тиймдээ ч аливаа байгууллагын гол баялаг нь мөнгө биш чадварлаг ажиллагсад гэж үздэг. Энэ ч утгаараа манай компани чадвартай бүтээлч хамт олноо тогтвортой ажиллуулахад анхаарал тавьж ирсэн бөгөөд одоогоор 80 гаруй ажилтан албан хаагчдаа найдвартай ажлын байраар ханган ажиллаж байна. Ер нь манай хамт олон аль социалист нийгмийн үеэс өнөөг хүртэл салбарынхаа хөдөлгөгч хүч нь болж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн арвин түүхтэй хамт олон билээ.
Манлайлагч байх нь хамт олондоо үнэлэгдсэн нөлөөлөгч байх учиртай, өнөөдөр манайд манлайлагч болж яваа хүн олон байгаа тухайлбал Монголын Залуучуудын холбооны тэргүүний ажилтан Батчулуун, Нийслэлийн тэргүүний залуу алтан медаль цол тэмдгээр шагнагдсан Баярбаатар нарыг дурьдаж болно. Цаашилбал олон жил үр бүтээлтэй ажилласан чадварлаг хүмүүсээр эгнээгээ тэлж тав, зургадугаар зэргийн өндөр шаардлага хангасан, нарийн мэргэжлийн, ур чадвартай хүмүүсээр хүч сэлбэсэн хүчирхэг хамт олонтой.
Чадварлаг ажилтны гараас чанартай бүтээгдэхүүн гардаг нь жам ёсных, энэ л зарчмийг байгууллагын удирдлага эрхэмлэн дээдэлсээр ирсэн. Ажлаа яаж хийхийг мэддэг нь сайн ажилчин, яаж хийхийг бусдад сайн заадаг нь багш, бусдыг ажлаа сайн хийхэд нь урамшуулан зоригжуулдаг бол менежер, харин энэ гурвыг хослуулан хийж чаддаг бол жинхэнэ удирдагч. Ингэж байж чадварлаг хамт олон бүрддэг бөгөөд Уранган ХХК-нь ийм шийдэлд хүрч чадсан нь бүтээлч нөхөрсөг хамт олны минь амжилтын эх үндэс билээ.