Ажилтан сонгон шалгаруулах үе шат дараахь дарааллын дагуу явагдана:
- Шаардлагатай ажлын байрны талаархи хүний нөөцийн төлөвлөгөөний дагуу ажлын байрны зар түгээх,
- Ажил горилогчийн анкет, CV –г хүний нөөцийн санд төвлөрүүлэх,
- Хүний нөөцийн санд бүртгэгдсэн ажил горилогч нараас шалгаруулалтанд оруулах боломжтой горилогчдыг шалгаруулж ерөнхий түвшиний шалгалт авах. Үүнд:
- Асуудал шийдвэрлэх сорилт,
- IQ-ийн тест зэргээр шалгалт авах,
- Ерөнхий түвшиний шалгалтанд тэнцсэн ажил горилогчдыг ярилцлаганд урих ба ажлын санал хүлээн авсан ажилтантай өөрийнх нь үндсэн мэргэжил ур чадварын дагуу ажлын байрны тодорхойлолт үйлдэж хөдөлмөрийн гэрээг байгуулна.
- Дараа нь тухайн ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хийн байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”, “Компаний эрхэм зорилго, зорилтууд”, “Ажлын байрны удирдамж” болон бусад холбогдох журмыг танилцуулан 2 сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулна. /Уг туршилтын хугацаанд үндсэн цалингын 80%-г олгож унаа, болон бусад хөнгөлөлт, урамшуулал зэрэг олгогдохгүй/
- Тухайн ажилтан туршилтын хугацаанд идэвхи санаачлага гарган өөрийн ажлын байранд тохирох ажилтан гэдгээ баталсан тохиолдолд ажилтныг жинхлэж байгууллагын үндсэн ажилтнаар томилно.
- Мөн ажлын байрны онцгой нөхцлөөр ажилтантай хамтын гэрээг байгуулж мэргэшлийн ур чадварт тохирсон хөнгөлөлт эдлэх, бусад урамшууллыг олгоно.