uran gan co.,ltd
manufactured & service

Ажилтан сонгон шалгаруулах

Ажилтан сонгон шалгаруулах үе шат дараахь дарааллын дагуу явагдана:

  1. Шаардлагатай ажлын байрны талаархи хүний нөөцийн төлөвлөгөөний дагуу ажлын байрны зар түгээх,
  2. Ажил горилогчийн анкет, CV –г хүний нөөцийн санд төвлөрүүлэх,
  3. Хүний нөөцийн санд бүртгэгдсэн ажил горилогч нараас шалгаруулалтанд оруулах боломжтой горилогчдыг шалгаруулж ерөнхий түвшиний шалгалт авах. Үүнд:

-       Асуудал шийдвэрлэх сорилт,

-       IQ-ийн тест зэргээр шалгалт авах,

  1. Ерөнхий түвшиний шалгалтанд тэнцсэн ажил горилогчдыг ярилцлаганд урих ба ажлын санал хүлээн авсан ажилтантай өөрийнх нь үндсэн мэргэжил ур чадварын дагуу ажлын байрны тодорхойлолт үйлдэж хөдөлмөрийн гэрээг байгуулна.
  2. Дараа нь тухайн ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хийн байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”, “Компаний эрхэм зорилго, зорилтууд”, “Ажлын байрны удирдамж”  болон бусад холбогдох журмыг танилцуулан 2 сарын хугацаанд туршилтын журмаар ажиллуулна. /Уг туршилтын хугацаанд үндсэн цалингын 80%-г олгож унаа, болон бусад хөнгөлөлт, урамшуулал зэрэг олгогдохгүй/
  3. Тухайн ажилтан туршилтын хугацаанд идэвхи санаачлага гарган өөрийн ажлын байранд тохирох ажилтан гэдгээ баталсан тохиолдолд ажилтныг жинхлэж байгууллагын үндсэн ажилтнаар томилно.
  4. Мөн ажлын байрны онцгой нөхцлөөр ажилтантай хамтын гэрээг байгуулж мэргэшлийн ур чадварт тохирсон хөнгөлөлт эдлэх, бусад урамшууллыг олгоно.

Хэл

Видео баннер

Харилцагч байгууллагууд